Сайн байна уу?

Сайн байна уу, блогт зочилж байгаа танид энэ цаг мөчийн мэндийг хүргэж байгаадаа туйлийн их баяртай байна. Блог хөтлөгч Цэнгэл байна. Блогтоо хавраас хойш огт ороогүй юм байна. Ингээд ангийнхандаа сүүлийн үеийн сонин дуулгая.

 2011 оны хавар манай ангийн 27 оютнаас 7 оюутан төгссөн ба 2011 оны намрийн улиралд 5 оюутан төгсөх гээд диплом бичиж эхэлцгээж байна.

2011 оны намар буюу 16, 17, 18-ны өдрүүдэд ангийн санаа нийлсэн 10 оюутан Булган аймгийн Булган-Уран тогоо - Эрээний нүүрсний уурхай -Сайхан сум-Могод-Орхон сумын нутгаар бяцхан хэмжээний тойрон аялал хийгээд ирлээ. Бид Билэгжаргалынд очиж байгалийн сайхан гол усний тунгалгаар аялан загасчилж, тарвага боодог идэж уун хэдэн өдрийг амттай сайхан өнгөрүүлснээ ангийнхандаа хэлэхэд таатай байна. Зугаалганы зурагнуудыг нээх удаахгүй блогт тавина аа.

Мөн 1 дуулгах зарлалын чанартай зүйл байна. Оютан байх үед авч байсан шагналын талаархи мэдээллээ яаралтай ангийн даргатай холбоо бариж өгөөрэй. Даргийн дугаар 9536-0031

No comments:

Post a Comment

Ñýòãýãäýë áè÷èõ: